Төслийн санаачлагч

Б.ГАНТУЯА

Бадамгаравын Гантуяа нь АНУ-ын Уиллямс Коллежид макро эдийн засгийн бодлогоор мастерын зэрэг хамгаалсан. Азийн хөгжлийн банк, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагт зөвлөх, монголын корпорациудад стратегийн удирдлагын албан тушаалд ажиллаж байгаад 2012 онд 976 Арт Галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог байгуулсан. Монгол уран бүтээлчдийг олон улсын тавцанд гаргах, урлагаар дамжуулан олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх зорилгоор олон арван чухал төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. 2009-2013 онд Монголын Америкт Төгсөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр тус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг юм.

Төслийн хуулийн зөвлөх

Х.НАРАНБУЛАГ

Хуульч Хөхөөгийн Наранбулаг нь АНУ-ын Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Чикаго дахь Илинойн Их Сургуулийн Жонн Маршалын Хуулийн сургуулийг, мөн Английн Чивнинг тэтгэлгээр Английн Куйн Мэри Лондонгийн Их Сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Мөн Энэтхэгийн Делигийн Их Сургууль ба МУИС-ийн Хууль зүйн сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргэсэн. Оюу Толгой ХХК, Ньюком ХХК-уудад Хуулийн зөвлөхөөр, НҮБ ба Washington Strategic Advisor LLC-д Зөвлөхөөр ажиллаж байгаад одоо “Андерсон энд Андерсон” хуулийн фирмд Партнер, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Х. Наранбулаг нь мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын арбитрын Арбитрч ба Монголын Америкт Төгсөгчдийн Холбооны 2015-2016 оны Удирдах зөвлөлийн гишүүн.

Төслийн удирдагч

Б.ОТГОНТУЯА

Бадамгаравын Отгонтуяа нь 2013 оноос эхлэн Бид чадна эм эн нэгдэл ТББ-ын Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг соёл, урлагаар дамжуулан илэрхийлэх, чадавхжуулах чиглэлээр 50 гаруй том, жижиг хэмжээний төслийг Америкт төгсөгчдийн холбооны гишүүд, оюутан залуучууд, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн туршлагатай. АНУ-ын Төрийн Департментын Олон Улсын Манлайллын Хөтөлбөрт оролцож, тус хөтөлбөрийн 80 жилийн ойн онцлох хүнээр шалгарч байв.

Төслийн харилцаа холбоо, маркетингийн туслах

Н.ХАЛИУНАА

Наранбаярын Халиунаа нь 2017 онд МУИС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. 2016 онд АНУ-ын Засгийн газрын UGRAD хөтөлбөрөөр Делэвэрийн Их Сургуульд оюутан солилцоогоор суралцаад ирсэн. Unleash Global Innovation Lab, ASEF Young Leader’s Summit болон UNESCO East Asia Youth Conference зэрэг олон улсын хөтөлбөрүүдэд оролцож, 2019 онд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Ban Ki Moon-ын нэрэмжит Global Citizenship Fellowship хөтөлбөрийг дүүргэсэн. Халиунаа нь Unread Media, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, AFS зэрэг байгууллагуудад медиа, залуучуудын хөгжил, боловсролын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Төслийн хүний эрхийн зөвлөх

Б.БОЛОРСАЙХАН

Бадамсамбуугийн Болорсайхан нь Хүний Эрхийн Үндэсний Комисс болон бусад байгууллагуудад хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан. Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, маргиналчлал зэргийг арилгах хүсэл, зорилгодоо хөтлөгдөн хүний эрх, нийгмийн эгэх хариуцлага, хөгжил, мэдэлжих үйл явц, нийгмийн шударга ёсны талаар судалгаанууд хийдэг. “Боловсрол нь хүмүүсийн амьдралыг өөрчлөх арга хэрэгсэл” хэмээн үзэж, орон нутгийн хүүхэд, эмэгтэйчүүдийн ТББ-ууд, залуучуудын хөдөлгөөнөөс зохион байгуулсан олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, туршлагаа хуваалцаж ирсэн. Монгол Улсын Их Сургуульд суралцаж, Хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн ба 2016 онд АНУ-ын Засгийн газрын LEAD тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байв.

Контент, видео эвлүүлэгийн багийн ахлагч

Т.БИЛГҮҮН

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Менежментийн сургуульд Санхүүгийн Удирдлага мэргэжлээр суралцаж байсан. 2012-2017 онд 976 Арт Галерэйд үйл ажиллагаа хариуцсан менежер, 2017 оны 9-р сараас захирлаар, 2012 оноос Монголын орчин үеийн урлагыг дэмжих холбоонд удирдах зөвлөлийн гишүүнээр, 2018-2019 онд Плэй Тайм амьд хөгжмийн наадамд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байна. 2014 онд Монголын Урлагийн Зөвлөлийн Урлагийн залуу манлайлагч хөтөлбөрт хамрагдсан.